СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дарханы замын бүтээн байгуулалтыг гацаасан хэрэгт холбогдогчдыг саатуулж эхэллээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ.

Тодруулбал, уг замыг барих сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан тухайн үеийн сайд, яамны мэргэжилтнүүд, Автозамын газрынхан гээд нэлээд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авч буй. Энэ хүрээнд өчигдөр З.Буяннэмэх гэх залууг албадан саатууллаа. Тэрбээр тухайн үеийн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ойр дотно харилцдаг нэгэн учраас Тендерийн хороонд нөлөөлсөн байж болзошгүй гэж тус яамны нэрээ хэлэхийг хүсээгүй нэг бус хүн өгүүлсэн юм.

Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох “Чайна гео инженеринг корпорац” компанийг тендерийн шаардлага хангаагүй байхад З.Буяннэмэх Тендерийн хорооныхонд нөлөөлснөөр ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд дээрх эл аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэнэ. “Чайна гео инженеринг корпорац” ХХК нь Өндөрхөөн-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км зам барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас төрд 10.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байдаг.

ЗТХЯ-наас уг аж ахуйн нэгжийн эсрэг зарга мэдүүлж, маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад З.Буяннэмэх тэргүүтний оролцоотойгоор Дарханы замын бүтээн байгуулалтад оролцох тендерт шалгарсан аж. Ингэхдээ ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд сонгон шалгаруулалтын баримт бичгийг өөрчлөн шүүх, арбитрын маргаантай оролцогчийг шалгаруулахгүй байх заалтыг нь хасаж байгаад “Чайна гео инженеринг корпорац” компанийг ялуулсан гэнэ. Уг компани нь Улаанбаатар-Дархан чиглэлийн замын дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг барихаар болсон ч ажлаа төдийлөн үр дүнтэй гүйцэтгээгүй, удаашралтай байгаа нь ийнхүү хууль сахиулах байгууллагынханд шалгуулах үндэслэл болсон юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
172.58.162.231

Avilga abch ulsad hohirol uchruulsan humuusiig shuud l tsaazaldag bol

Бат-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө
103.26.194.115

Олон түмэнд энэ хүмүүс яаг ингэсэн гээдл зураг хөрөг харуулмаар байна. Тэгвэр тендерч гэсэн танил тал нь багасан авилга нь бас

Зочин
1 долоо хоногийн өмнө
103.26.194.115

Тэгээд бас Хэвлэл мэдээлэл Нам бус баймаар байна. аль нэг сайт ТВ аль хамаагүй нам болчоод байна

Zochin
1 долоо хоногийн өмнө
59.153.112.126

EnhAmgalan get hulgaich hulgai hiicheed Altai ruu ochood hulgain munguuruu garsan bariach

Улаан
1 долоо хоногийн өмнө
66.181.176.172

Улс эх орондоо дайсагнасан авилгачдыг хөрөнгийг нь хурааж барих хэрэгтэй. Улсын хөгжлийг хойш нь татаж бусдын боломжийг хулгайлж байна. Замыг нь эрт тавьсан бол олон хүн авто ослоор нас барахгүй л байсан .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.