СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШӨХТГ: "U-Money" картыг цэнэглэхэд шимтгэл авах ёсгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

ШӨХТГ-т “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн нийтийн тээврийн хөлс төлөлтөд ашиглагдаж буй төлбөр тооцооны /U-Money/ картыг цэнэглэхдээ банкны картаар төлбөрөө төлөхөд хэрэглэгчээс шимтгэл авч байна гэх гомдол иргэдээс иржээ.

Энэ асуудлаар “Улаанбаатар смарт карт” ХХК-аас тодруулахад /U-Money/ картыг ямар нэгэн шимтгэлгүйгээр цэнэглэх боломжтой тайлбарыг ирүүллээ.

Тус компаниас ирүүлсэн тайлбарт “Үндсэн төхөөрөмжөөр буюу бэлэн мөнгөөр цэнэглүүлэх, “Easy Pay” ХХК-ийн ПОС машинаар бэлэн мөнгөөр болон банкны картаар цэнэглүүлэх, гар утасны (Hi-Pay) аппликейшн ашиглан цэнэглэхэд ямар нэгэн шимтгэлгүй, мөн Голомт болон ХААН банктай хамтран төлбөр тооцооны болон нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тооцоог хийх боломжтой хосолсон картыг нэвтрүүлсэн. Тиймээс энэ төрлийн санал, гомдлыг гаргуулахгүй байх зорилгоор “Улаанбаатар смарт карт” ХХК нь гэрээт цэгүүдтэй байгуулдаг “U Money карт цэнэглэх борлуулах үйлчилгээний гэрээ"-нд “Гэрээт борлуулагч нь U Money цахим карт худалдаа, цэнэглэлтийн үйлчилгээг үзүүлэхдээ бэлэн болон бэлэн бусаар тооцоо хийхэд аливаа нэмэлт төлбөр, шимтгэл авахыг хориглоно” гэсэн өөрчлөлт оруулсан байна.

Иймд иргэд, хэрэглэгч та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээнд ашигладаг цахим картаа дээрх төрлийн үйлчилгээг ашиглаж бэлэн болон бэлэн бусаар ямар нэгэн нэмэлт шимтгэл төлөхгүй цэнэглэх боломжтой. Хэрвээ гэрээт борлуулагч цэгээр ямар нэгэн шимтгэл авахыг шаардаж байгаа тохиолдолд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Хэрэглэгчийн төвийн 70151289 утас болон ШӨХТГ-ын “115” тусгай дугаарт хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.