?LIVE: Г.Баасан: Ч.Мөнхбаярыг БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн гэж хилсээр яллалаа

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэмээн 10 жилийн хорих ял аваад байгаа Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд "Ч.Мөнхбаярыг хуульгүйгээр ялласан учир бид Нийслэлийн бүх шүүгчээс татгалзаж байгаа. Хаана шударга шүүх байна, түүгээр шүүлгэмээр байна" гэв. 

Өмгөөлөгч Г.Баасан: 

-Ч.Мөнхбаярт анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосон. Энэхүү шийдвэрийг хэлэлцэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс бид татгалзаж бичиг өгсөн. Дөнгөж сая хариу тайлбараа авлаа. Бидний татгалзлыг хүлээн авах боломжгүй гэжээ. Иймээс бид маргааш болох шүүх хурал дээр татгалзлаа дахин тавина. Монголын хаана шударга шүүх байна, түүгээр шүүлгэмээр байна. 

Эрүүгийн хуулинд "БНХАУ-ын эсрэг тагнуул хийж болохгүй" гэсэн ямар ч зүйл заалт байхгүй. Монголын шүүх Хятадын талд шийдвэр гаргачихлаа. Ч.Мөнхбаярыг хуульгүйгээр, хилсээр ялласан. Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байсныг нь тогтоогоогүй. 

-Биеэс нь болон гэрээс нь их хэмжээний мөнгө гарсан. Зарим эх сурвалж 200 сая төгрөг байсан гэж байгаа? 

-Ч.Мөнхбаярыг БНЭУ-ын консул байнга дуудаж уулздаг байсан. Ер нь тэр хүн бусад иргэний хөдөлгөөнүүдтэй ч уулздаг байсан юм билээ. Уулзахдаа тус яаманд орчуулагчаар ажилладаг байсан Давхарбаяр гэдэг хүнээр дуудуулдаг байсан. Баривчлагдах үед биед нь байсан 1000 доллар бол Давхарбаярын дамжуулж өгсөн мөнгө. Гэрээс нь хураагдсан мөнгө бол Америк, Японд очиход нь өгсөн урамшуулал. Тэрнээс гэрээс нь 200 сая төгрөг мөгрөг олдоогүй шүү. Хавтаст хэрэгт ямар ч 200 сая төгрөг байхгүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.