СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй эмэгтэйчүүдэд 10 сая төгрөгийн зээл олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан иргэний боловсруулсан төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.

Төслийг хүлээн авах хугацаа: 2022 оны есдүгээр сарын 09-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэл 

Хамрах хүрээ: 

1. Ажилгүй эмэгтэйчүүд
2. Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй, эмэгтэйчүүд
3. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд
4. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд
5. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд
6. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэй

Төслийг сонирхож буй иргэн Та Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Соёлын төв өргөө, 5 давхар, 509 тоотод биеэр очиж мэдээлэл авч болно.

Мөн 7014-0502 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

Эх сурвалж: ХНХЯ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.