Бугын сангийн аж ахуйд 13 жилийн хугацаанд нэг сая мод тарьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожавынд зочиллоо.
Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав гуай Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Бугын сангийн аж ахуй /хуучнаар/-н аманд өнгөрсөн 13 жилийн хугацаанд 30 орчим нэр төрлийн нэг сая шахам мод тарьжээ.
Улаанбаатар хот, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь зэрэг аймаг болон сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд жилдээ 3,000-40,000 хүртэл үр, суулгац нийлүүлдэг байна.
Ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд худалдан авагчийн тоо нэмэгдэж байгаа гэлээ.
“Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийнхөн мөн хиймэл нуур байгуулснаас гадна морин тойруулгын болон хөл гольфын талбай байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.