TREND LIVE: Ороолтоо шатааж буй иргэн
БОАЖЯ, НМХЕГ, Нийслэлийн агаарын чанарын албаны хамтарсан шалгалтын үеэр түлээгүй болсон гэх нэгэн иргэн ороолт шатааж байгааг эрэнньюс.мн сайтын сэтгүүлч шууд дамжуулсан нь өнөөдөр цахим орчинд багагүй шуугиан үүсгээд байгааг "TREND LIVE" онцолж байна.
Засгийн газрын уржигдрын хуралдаанаар утааны нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид зохих арга хэмжээг авч ажиллах хугацаатай үүргийг БОАЖ-ын сайд Н.Уртнасанд өгсөн талаар бид мэдээлсэн. Энэ хүрээнд дрон хөөргөж, хар утаа баагиулж байгаа өрх айл, аж ахуйн нэгжийг шалгах болсон талаар БОАЖ-ын сайд мэдэгдсэн билээ.
Энэ дагуу хийгдэж буй шалгалтын үеэр дээрх гэрээс хар утаа гарч байсан дээр албаныхан болон сэтгүүлчид буусан байна.
Цахим орчинд "Сайжруулсан түлшээ ноцоохын тулд ороолтоо шатааж буй иргэн буруутай юу, ийм байдалд хүргэсэн төр засаг буруутай юу?" гэсэн асуултыг иргэд ихээр тавьж байна. Нөгөөтэйгүүр, "Би л даарахгүй бол бусад нь хордох хамаагүй юу?" гэж байр сууриа илэрхийлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.