АНУ БНХАУ-ын 10 гаруй компанийг хар жагсаалтад нэмжээ

АНУ-ын Засгийн газар БНХАУ-ын 10 гаруй компанийг худалдааны хар жагсаалтад нэмж бүртгэсэн байна. .

Вашингтоны мэдэгдсэнээр нэмж хар жагсаалтад бичигдсэн зарим компани Хятадын армийг комьпютерчлох хөтөлбөрийг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна гэжээ.

Тайваний асуудлаас болж хоёр улсын харилцаа дахин хурцадсан. Үүний дараахан Вашингтон хориг арга хэмжээгээ чангатгаж байна. .

Америк Хятадыг аж үйлдвэрийн технологийн хулгай хийсээр байгаад буруутгасаар ирсэн ч Бээжин үүнийг нь эрс үгүйсгэсээр байдаг юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.