ХСҮТ-ийнхөн сахиуруудыг “тамлаж” байна гэв
ХСҮТ-ийн удирдлагууд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүс болон сахиуруудад өдөрт нэг удаа зөвхөн 17.00-20.00 цагийн хооронд эргэлт оруулах шийдвэр гаргасан нь олон хүнийг тамлан зовоох үндэслэл болж байна гэдгийг нэгэн иргэн бидэнд мэдээллээ.
Тэрбээр “Манай аав хорт хавдрын хагалгаанд хэд хоногийн өмнө орсон. Аавыг минь өндөр настай ээж минь сахиж байгаа. Ингээд ээждээ /сахиурт/ өглөө оройдоо хоол өгөхөөр ирэхээр ХСҮТ-ийн харуул нь "Манай эмнэлэг өдөрт ганцхан удаа зөвхөн 17.00-20.00 цагт л эргэлт авдаг. Бусад үед оруулахгүй. Та нараас болж би цалингаа хасуулмааргүй байна. Ажилгүй болмооргүй байна" гэж хэлээд халгаахгүй юм аа. Ээж минь 70 гаруй настай өндөр настай хүн учраас цай хоол нь холдохоор маш их ядарч, сульдаж байна. ХСҮТ-ийн эмнэлгийн нэгдүгээр давхарт нь CU сүлжээ дэлгүүр ажилладаг гэх боловч тус дэлгүүрт зарж байгаа кофе, талханд настай хүн хоолшихгүй хэцүү байна. Яагаад энэ эмнэлэг бусдад төвөг чирэгдэлтэй, хүнд сурталтай үйлчилгээ үзүүлдэг юм бэ. Өвчтөнөөсөө гадна хэвтэн эмчлүүлэгсдийн ар гэрийнхнийг сахиуруудыг яагаад бодолцохгүйгээр ийм шийдвэр гаргадаг юм бэ” хэмээн гомдоллоо.
Бид уг асуудлыг ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодруулахаар залгасан боловч тэрбээр утсаа авсангүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.