TREND LIVE: О.Гончигсүрэн: Э.Оюунболд аварга надаас зээлсэн мөнгөө өгч чадахгүй ээ гээд үнэнээ хэлчих хэрэгтэй

Монгол Улсын аварга Э.Оюунболдод таван жилийн өмнө 30 сая төгрөг зээлээд түүнийгээ одоог хүртэл авч чадахгүй байгаа бизнес эрхлэгч О.Гончигсүрэнгийн яриаг ТРЕНД ЛАЙВ онцолж байна.

Тэрбээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын аварга Э.Оюунболдод зээлсэн 30 сая төгрөгөө эргүүлэн авсан тохиолдолд бүгдийг нь ядарсан хүмүүст хандивлана гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Хэрвээ Э.Оюунболд аварга түүнд “Би чамаас зээлсэн мөнгөө эргүүлэн төлж чадахгүй нь ээ” хэмээн үнэнээ хүлээсэн тохиолдолд уг мөнгийг нэхэхээ зогсоож, өөрөөсөө 10 сая төгрөг гарган ард иргэдэд өгнө гэдгээ зарлалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.