БИЧЛЭГ: ОХУ-ын шатахуун түгээх станцад дэлбэрэлт болжээ

ОХУ-ын Новосибирск хотын Гусинобродское хурдны зам дагуу байрлах "Еврогаз" шатахуун түгээх станцад гал гарч, улмаар томоохон дэлбэрэлт болсон байна.

Өнгөрөгч даваа гарагт болсон уг дэлбэрэлт нийт 800 метр квадрат талбайг хамарсан гэж албаныхан мэдэгджээ. Ингээд удалгүй шатахуун хадгалах савнууд галд автан, дэлбэрсэн байна.

45761860898

Тэгвэл орон нутгийн гал сөнөөгчид яаралтай ажиллан, даваа гарагийн 21:48 цагийн байдлаар галыг бүрэн унтраасан гэж тус улсын Онцгой байдлын яамнаас мэдэгджээ.

Онцгой байдлын яамны албан тушаалтан "Гал, дэлбэрэлтэд нийт 35 хүн өртсөн. Тэдний ихэнх нь галд түлэгдсэн бөгөөд 20 иргэнийг эмнэлэгт хүргэн, шаардлагатай эмчилгээг хийж байгаа. Харин 15 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсний дараа гэрт нь явуулсан" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.