СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-15

🔴 LIVE: "Стандарт групп" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн 17-р хороо буюу хуучнаар 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дагуу амины болон орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газар эзэмшиж байсан 19 ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгож байгааг мэдэгдлээ.

Тус ААН-үүдийн эзэмшиж байсан газар нь:
1. Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалтын бүсэд орсон.
2. БОАЖЯ болон БХБЯ-ны сайдын 2018 оны А/0201 тоот хамтарсан тушаал, УБ хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсэд багтсан.
3. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө, авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын трасст өртсөн учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа аж.

Хан-Уул дүүрэг 17-р хороо, Зайсангийн гүүрнээс "Ханхиллс" хотхон хүртэлх хүчингүй болсон байршилд 10.5м-ийн өргөн, хоёр эгнээ, хоёр талаараа 1.5м өргөн дугуйн замтай, явган хүний зорчих хэсэгтэй, нэг км хатуу хучилттай зам тавигдана. Зайсангийн гүүрнээс Их монгол улсын гудамж буюу Маршалын гүүр хүртэл Туул голын далан дагасан 2.5м өргөнтэй, 2.3км урт дугуйн зам тавихаар төлөвлөж, газар чөлөөлөлтийн бэлтгэл ажил явагдаж байгаа гэв. Тус байршилд авто болон дугуйн замтай болсноор авто замын ачаалал багасах, дугуйтай зорчигчдын зам тээврийн осол гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.

Газар олголтын тухайд анх 2008 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Стандарт групп" ХХК-д амины орон сууцны хотхоны зориулалтаар таван жилийн хугацаатай 273.000 м.кв талбайг эзэмшүүлснээр тус асуудлын эхлэл тавигджээ. 2010 онд Нийслэлийн Засаг даргын 204 дүгээр захирамжаар "Стандарт групп" ХХК-ийн эзэмшлийн газрыг дөрөв хувааж, нэр шилжүүлсэн бөгөөд 2017-2019 онуудад 18 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхтэй болжээ.
НГЗБА-наас үе үеийн Засаг дарга нарын гаргасан алдаатай шийдвэрийг залруулан ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дорж
2 жилийн өмнө
59.153.113.67

Маш зөв. Эд хахуулиар авсан газраа алдаж, аль ч үгүй боллоо.Хэнд хэдийг өгсөнөө илчилж шүүхдэх хэрэгтэй болох нээ. Хотыг тойрсон их хэмжээгээр хашаалаад авчихсан газрууд зөндөө байх юм. Хураааж авах хэрэгтэй шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.