СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-05-11

"Эрдэнэт" ТӨҮГ хамгийн ашигтай ажилласан, хамгийн их татвар төлсөн байгууллагаар дахин тодорлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал 2020 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулах зорилгоор татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн дараах төрлүүдээр шилдэг татвар төлөгчдөө шаргарууллаа.

Үүнд:

- "Шилдэг татвар төлөгч"-өөр 20 ААН, "Шилдэг татвар төлөгч"-өөр 10 иргэн 

- "Хамгийн их татвар төлсөн" 10 ААН

- "Хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч" 10 ААН

- "Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч" 10 ААН

НӨАТ-аас чөлөөлөх хуулиудын хүрээнд давхардсан тоогоор 1.4 сая иргэн 419.5 тэрбум төгрөг, давхардсан 300 мянган ААН-д 257.4 тэрбум төгрөг, нийтдээ 1.7 сая татвар төлөгчдөд 679.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлжээ.

Мөн өмнөх жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан 15171 ААН 116.9 тэрбум төгрөгийн албан татварыг чөлөөллөө. 300 сая хүртэл борлуулалтын орлоготой 16706 ААН нэг хувийн татвар төлж, 32.3 тэрбум төгрөг ААН-үүддээ үлджээ. 

АН-үүдийн татварын тайлагналын тоо буурч 2020 онд ердөө 106 ААН дөрвөн удаа тайлан гаргаж, үлдсэн 194.9 мянган ААН жилдээ 1-2 удаа тайлан гаргасан нь татвар төлөгчийн цаг завыг хэмнэлээ гэв. 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.