СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусээс хамгаалдаг гэх йогуртыг үйлдвэрлэдэг компанийн тэргүүн огцорчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Өмнөд Солонгосын "Namyang Dairy Products" компанийн үйлдвэрлэдэг "Bulgaris" нэртэй йогурт нь коронавирусийн халдвар авах магадлалыг 78 хувиар бууруулна гэж компанийн зүгээс өнгөрсөн сард мэдэгдэн, ихээхэн маргаан дагуулсан билээ. Тэгвэл тус компанийн тэргүүн Хонг Вон Шик үл ойлголцол үүсгэсэндээ уучлалт гуйн, албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгджээ.

Хонг өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааг хариуцдаггүй хэдий ч компанидаа томоохон нөлөөтэй бөгөөд гэр бүлийнхээ гишүүдийн хамт нийт 53.8 хувийн хувьцаа эзэмшдэг аж.

Түүнээс өмнө "Namyang Dairy Products"-ийн Гүйцэтгэх захирал И Кванг Бум мөн хариуцлага хүлээн, огцрохыг санал болгоод байсан юм.

Тус компанитай холбоотой судлаачид нь эмнэлзүйн туршилт хийхээсээ өмнө судалгааны үр дүнг олон нийтэд зарласан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.

Тус яамнаас уг компанийн борлуулалтын 40 хувийг бүрдүүлдэг сүүний гол үйлдвэрийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаанд зогсоохоор төлөвлөж байгаа юм.

Харин цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт тус компанийн Сөүл дэх төв оффис болон үйлдвэрүүдэд нь нэгжлэг хийн, лабораторийн судалгааны үр дүнгээ хэтрүүлсэн эсэхийг нь шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.