Мөргөлдсөн машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Мөргөлдсөн машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт суудлын автомашинууд мөргөлдөж нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09 дүгээр сарын 29-ний өдрийн 08:01 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  Т-гийн “Кровн” загварын суудлын автомашин, Т-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж иргэн М /37 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хөлөө хавчуулсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд шилжүүлэн өгсөн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.