LIVE: Д.Дэлгэрсайхан: Улсад бүртгэлгүй 44 мянган иргэн 300 мянган төгрөгөө авч чадахгүй байна
Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа УБЕГ, И-баримтын дарга, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран орон гэргүй, бичиг баримтгүй, Засгийн газраас олгож буй 300 мянган төгрөгөө авч чадахгүй байгаа иргэдэд мөнгийг нь олгох, хүнсний бараа бүтээгдэхүүнээр орлуулж олгох ажлыг зохион байгуулж байна. Энэ үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан иргэдийн бүртгэлийн талаарх мэдээллийг өглөө.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: 16 нас хүрчихээд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, гэхдээ хаягтай 17866 хүн байна. Мөн шинэчилсэн бүртгэлд огт хамрагдаагүй, хаяггүй 44000 иргэн байна. Эдгээр иргэд улсын бүртгэлийн аль ч нэгж дээр очоод бүртгүүлж болно. УБЕГ-аас бичиг баримтгүй, хаяггүй иргэдийг дүүрэг бүр дээр нь очиж бүртгэлжүүлж, бичиг баримтжуулах ажлыг хийх ажлын хэсэг байгуулан, ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.