БОАЖЯ-ны газрын Э.Болормаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хүүхдээ төрийн мөнгөөр сургав уу

Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд Төрийн өндөр албан тушаалнууд өөрсдийнхөө хүүхдийг хамруулж, амьдралын боломж муутай айлын хүүхдүүдийн боломжийг хулгайлж байж болзошгүй асуудлыг бид цувралаар хүргэж байгаа билээ.

Улсын төсвөөс санхүүждэг нэн хөнгөлөлттэй зээлийн 2021 оны санхүүжилтэд өөрсдийн хүүхдийг хамруулсан төрийн өндөр албан тушаалтнууд бол БОАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Э.Болормаа, түүний нөхөр Төрийн худалдан авах ажиллагааны газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Буяннэмэх нар юм.

Тэд өөрсдийн төрсөн охин болох Буяннэмэхийн Оюунболор хэмээн 2001 онд төрсөн 20 настай хүүхдээ Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан баримтыг та бүхэн харж байна.

zeel

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж буй Энхжаргалынн Болормаа нь 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2020 онд “Монгол төрийн хатан эрдэнэ” өргөмжлөлт Д.Сарангэрэлийг БОАЖ-ийн сайд болоход нь тус яаманд ТЗУГ-ын даргаар томилогдон очиж байжээ.

albaan

Д.Сарангэрэл сайдын үед хууль бусаар БОАЖЯ-ны албан тушаал томилогдсон гэх хүмүүсийн жагсаалт

Э.Болормаагийн хувьд БОАЖЯ-ны ТЗУГ-ын даргад тавигдах хуулийн шаардлага, шалгуурыг хангахгүй байсан хэдий ч  Д.Сарангэрэл сайдын хүү Х.Улам-Өрнөхийн дотны найз учраас хууль бусаар томилогдон очиж байсныг бид өмнө мэдээлж байв.

Тэрбээр БОАЖЯ-ны ТЗУГ-ын дарга болонгуутаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан болзошгүй хамгийн эхний үйлдэл нь өөрийнхөө төрсөн охиныг Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан явдал мөн гэдгийг эх сурвалж хэллээ.

Энхжаргалын Болормаа нь АТГ-т гаргасан ХОМ-тээ “Өөрийнхөө жилийн орлогыг 18.2 сая, нөхрийнхөө орлогыг 44.3 сая төгрөг гэж мэдүүлж байжээ.

orlogo

519 сая төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай.

oron suuts

60 толгой хонь, 40 толгой үхэртэй. 205 сая төгрөгийн үнэ бүхий газар, 190 сая төгрөгийн үнэ хүрэхүйц үнэт эдлэл хэрэгсэлтэй. Хадгаламжиндаа 4 сая төгрөгтэй” хэмээн мэдүүлж байжээ.

mal

Тэрбумаар яригдах хэмжээний зоорьтой, төрөөс их хэмжээний цалин, хамгамж авдаг албан тушаалтнууд өөрсдийнхөө хүүхдүүдийг Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулж буй зүй үйлдлийг буруутган шүүмжлэх иргэд маш олон байгаа билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.