АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 сарын өмнө

Монгол хүн Нобелийн шагналд нэр дэвшжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 сарын өмнө

Өвөр Монголын Ордос хотын Отогийн өмнөд хошууны эмч Нагунбилэг Нобелийн шагналд нэр дэвжээ.

Хүний сэтгэлзүй, сэтгэцээр дамжин ямар ч өвчнийг анагааж болдгийг шинжлэх ухааны үүднээс илрүүлэн гаргаад зогсохгүй маш олон хүнийг эмчилж амьдрал дээр нотолж байгаа энэ хүнийг БНХАУ-ын төрөөс албан ёсоор Нобельд тодорхойлжээ.

2000 аад оны эхээр Нагунбилэг эмч хорт хавдраас эхлээд ямар ч өвчнийг сэтгэц заслаар дамжин анагааж болохыг дөнгөж батлаад, хүмүүст буян болохыг туйлаас хүсч, өвчин зовлонтой олон мянган хүнд лекц уншдаг байжээ. Гэтэл энэ нь Фалунгоны хөдөлгөөн /бясалгал гэгээрлийн зорилготой анх гарч ирээд олон хүнээр хүрээгээ тэлсэн тус хөдөлгөөн сүүл рүүгээ Хятадын засгийг эсэргүүцсэн хөдөлгөөн болж хувирсан тул дарсан/-тэй нэгэн үед давхацсанаас

Нагунбилэг эмч дөрвөн жил шоронд хоригдохдоо олон хүнийг эмчлэн илааршуулжээ. Нэгэн өдөр Нагунбилэг эмчид шоронгийн захиргаа сонирхолтой санал тавьжээ. Маш хүнд хорт хавдартай нэгэн өвчтөнийг авчраад, “Энэ хүнийг арав хоногт эмчилж чадвал чамайг суллах болно” гэсэн байна.

Ингээд түүнийг сулласнаар барахгүй Өвөр Монголын төв эмнэлгийн хороонд сэтгэц заслын тасаг нээж өгөөд эрхлэгчээр нь томилжээ. Ганц салбар хангалтгүй байсан тул Өвөр Монголын бараг бүх хотод ээлж ээлжээр сэтгэц заслын тасаг нээж, боловсон хүчин бэлтгэх талаар ч төр засгийн дэмжлэгийг хангалттай үзүүлсээр байгаа төдийгүй Нобелийн шагналд нэр дэвшүүлээд байгаа нь энэ ажээ.

Нагунбилэг эмчийн уг номд өвчин зовлонд олон жил нэрвэгдсэн үй олон хүмүүсийн эдгэрсэн түүхийг өгүүлнэ. Сэтгэц заслаар махан бодоо эмчлээд зогсохгүй оюун санаагаа ч өөрчилж, амьдралыг шинээр эхэлж байгаа хүмүүсийн түүх гардаг байна.

Энд дарж номын дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. 

Эх сурвалж: Г.Уянга

 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.