БНСУ-аас 148 иргэн эх орондоо ирнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 12 удаагийн  нислэг үйлдэнэ. Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 148 иргэн ирэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай-80, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, эрүүл мэндийн шалтгаантай-13, жирэмсэн-3 иргэн байгаа юм.

Иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарлана. УОК-ын шийдвэрээр энэ сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарийн дагуу хийгдэх анхны нислэг юм.

152085928 3819098784803816 8900049293007797882 n

155294260 3819099074803787 908398242913715872 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.