Михаил Сергеевич Горбачёв 90 нас хүрлээ

ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачёв өнөөдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдөр 90 нас зооглож байна.

юм. Тэрээр ЗХУ-ын дээд албан тушаалд зургаан жил зүтгэсэн байна.

1 116

Горбачёвыг улстөрч, шинэчлэгчийн хувьд асар их амжилтад хүрсэн гэж үнэлэн, 1990 онд Нобелийн энхтайвны шагналаар шагнаж байсан билээ. Гэвч удалгүй, 1991 оны арванхоёрдугаар сарын 25-нд тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, улмаар ЗХУ задран унасан юм. 

Горбачёв одоог хүртэл өөрийнх нь шийдвэрүүд зөв байсан гэдэгт итгэлтэй байдаг бөгөөд тоталитар дэглэмийг устгахад хувь нэмрээ оруулсан "Перестройка" буюу "Өөрчлөн байгуулалт"-ыг амьдралынхаа хамгийн том ололт гэж тодорхойлдог. Түүнчлэн түүний гадаад бодлогын томоохон ололтууд нь хүйтэн дайны төгсгөлийг авчирч, цөмийн зэвсгийг эрс бууруулсан гэж тэрээр "ТАСС" агентлагт дурсан ярьжээ.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.