Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн нээгдлээ

Өнөөдөр/2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Монгол Улсын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайн хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон билээ. 

Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПСР-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой.

Хэрвээ ПСР-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй байх юм байна. 

Хот хоорондын зорчигч тээврийг зохицуулах түр журамтай танилц!

154747569 435744234319784 3255109351929769420 n156115289 1085737121892553 8629340804316637357 n156207829 461814195195502 7254799975310904125 n155817471 3642592452520382 2376406537084178364 n155819946 2910166985933437 5735427206790890989 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.