ОХУ-д үйлдвэрлэсэн "Спутник-V" вакцины эхний 10,000 тунг хүлээн авлаа

Буянт-Ухаа’’ олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоцоор өчигдөр ирсэн ОХУ-ын "Спутник-V" вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирчээ. Дараагийн ээлжний 10 мянган тун вакцин гуравдугаар сарын эхний долоо хоногт ирэх юм байна. Засгийн газрын захиалгаар худалдан авсан ОХУ-ийн "Спутник V" вакциныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авчээ. 

ДЭМБ-аас “Спутник V” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд гуравдугаар сард багтаан бүртгэж авах юм байна.  Оросуудын үйлдвэрлэсэн "Спутник-V" вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулах бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.

DSC 6238

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.