УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа УИХ-ын даргын зөвлөхөөр томилогджээ

УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөхөөр томилогджээ.

Тэрээр өмнөх парламентад сууж байхдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албыг давхар хашиж байсан. Оны өмнөхөн түүнийг Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдоно хэмээн ярьж байсан ч ийнхүү УИХ-ын даргад зөвлөхөөр болжээ. 

Мэдээлэл хүргэхэд, түүний охин С.Баясгалан БОАЖЯ-ны АЖБЗГ-ын даргаар ажилладаг бол нөхөр Ч.Саранжав нь Улаанбаатар дулааны сүлжээний ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.