СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхийн дүү н.Ганхүү Улаан-Үүдийн консулаар томилогдсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр мөн мэдээлэл хийлээ. Тэрээр өмнөх Засгийн газрын үед одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан гэх хэргийг зохион байгуулсан гэж хардагдаж байсан. Үүндээ тайлбар өгье хэмээсэн юм.

Н.Номтойбаяр: 

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын захиалгаар У.Хүрэлсүх ерөнхий сайдыг намайг тагнаж, чагнасан гэдэг. Энэ дагуу би шалгагдсан. Шалгаад намайг тагнаж чагнаагүй гэдгийг нотолсон.

Харин У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж, чагнуулсан мэт ажиллагаа зохион байгуулсан гэдгийг баримт, нотолгоотой гаргаж ирсэн. Нэг ёсондоо жүжиг.

Энэ жүжгийг зохион байгуулсан хоёр хүний нэг нь У.Хүрэлсүх ерөнхий сайдын эгчийнх нь хүүхэд н.Ганхүү. Тэр н.Ганхүү гэгч Улаан-Үүдэд ерөнхий консулаар томилогдсон байна, үүнийг юу гэж ойлгохоо би мэдэхгүй л байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.