СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-22

Б.Бат-Оргил: Өөрийгөө хөгжүүлье гэвэл үүргэвчээ үүрээд л аял

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

“Намайг Бат-Оргил гэдэг. 2017 онд Монгол Улсын Их Сургуулийг нийгэм соёл антрофологийн чиглэлээр төгссөн. Одоогоор Discover Mongolia Тур, Mongolia Trails компанид хөтөчөөр ажилладаг. Багаасаа аялах их сонирхолтой хүүхэд байлаа. 18 насандаа анх Бээжин хот руу аялахаар үүргэвчээ үүрээд л гэрээсээ гарсан. Тэр үеэс л аялал бол миний хобби юм байна гэдгийг мэдсэн юм. Их сургуулиа дүүргээд аяллын хөтөчөөр ажиллахаар болж, жуулчидтай хамт аялангаа ажиллах надад таалагдсан. Миний хувьд тэднээс цаг мөч бүрт суралцан хөгжиж байдаг” хэмээн түүний товчхон танилцуулгаас бидний цааших яриа өрнөсөн юм.

Хүний өөрийнх нь хобби, хүсэж мөрөөддөг зүйл нь өмнө нь байхад боломжийг алдахгүйг их хичээдэг юм билээ

 -Бээжин хотоос өөр ямар улс орнуудаар аялж байв? Оюутан хүнд тэр болгон аялаад байх боломж олдоггүй шүү дээ?

-Манай сургууль дээр оюуны олимп гэгддэг оюун ухааны тэмцээн болоход би дэд байрт шалгарсан юм. Эхний гурван байрын шагнал нь хүссэн улс орноо сонгоод, гадагшаа сайн дурын байгууллагад ажиллах, аялах байсан. Тухайн үед . .

-Оюутны амьдрал цаг зав бага байдаг. Суралцангаа сайн дурын байгууллагад ажиллаж аялахад цагийн менежмэнт хэрэгтэй. Энэ бүхнийг яаж амжуулдаг байсан бэ?

-Хүн өөрийнхөө нөхцөл байдал хийгээд үзэл бодлоо бусдад маш сайн ойлгуулж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн хүний итгэлийг алдахгүй байх хэрэгтэй. Би хийх гэж байгаа ажлаа байнга төлөвлөдөг. Одоо ч мөн адил. Тухайн үед гэр бүл, багш, ангийхандаа нөхцөл байдлаа ойлгуулж хэлээд явдаг байсан..  Ихэвчлэн зуны амралт болоод өвлийн амралтаар гадагшаа явна. Тэгээд хичээл эхлэхээр хэдэн долоо хоногийн дараа хичээлдээ сууж нөхөөд явдаг байв.

 

 Цаг үеэсээ аль болох хоцрох хэрэггүй

-Сүүлийн үеийн залуучууд гадаад хэлний мэдлэгтэй ч зарим нэг зүйл дээр туршлагаар дулимаг байгаа нь ажиглагддаг. Өөрийнхөө туршлагаас хуваалцаач?

-ЕБС-д байхдаа би зарим хичээлдээ гоц сайн, тэр тусмаа англи хэлд дуртай, сонирхолтой. Зарим нэг хичээлдээ сонирхол бага байсан ч гэсэн бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан. . Магадгүй, өмнөө тавьсан зорилгодоо түүгээрээ дамжуулж хүрэх үе цөөнгүй. Гадаад хэлний мэдлэг өнөө үеийн залууст алхам тутамд хэрэг болж байна. . Сайжруулахыг  хүсэж байгаа бол зүгээр л үүргэвчээ үүрээд аял. Хэдийгээр бид ухаалаг гар утас ашиглаж байгаа ч ном хэлбэрийн толь бичиг хэрэглэж сурах хэрэгтэй. Энэ нь сайн тогтооход тусалдаг зүйл.

Магадгүй чамд өнөөдөр мөнгө байхгүй байж болно, авсан цалин чинь амьдралд чинь хүрэхгүй байж болно, гэхдээ бага мөнгө олсон ч багахан хэмжээг нь хадгалж байх хэрэгтэй

. Үгийн баялагаас гадна бусад мэдлэг, мэдээлэл олж авдаг. Хэл сурч байгаа хүн өөрөө өөртөө орчин бүрдүүлэх нь маш чухал. .

-Өөрийнхөө санхүүгийн асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

-Мөнгийг тодорхой зорилготойгоор хурааж цуглуулбал маш үр дүнтэй байдаг. АНУ-аар аялж байхад миний зорилго мөнгөтэй холбоотой байсан. Маш шаргуу хөдөлмөрлөж, 24 цагийн 20 цагт нь ажилладаг. Тухайн үед гэр бүлийнхнээсээ хол, шантрах үе байсан ч зорилго маань намайг босгож байв. . Хадгаламж бол хүний амьдралд чухал. Хадгаламж болоод санхүүгийн байдлаас шалтгаалж өөр нэгэн боломж гарч ирдэг. Аялал жуулчлалын салбар дээр хүний өөрийн авьяас, чадвар, мэдлэгээс шалтгаалж өөрийнх нь цалингийн үнэлгээ өсдөг. Тиймээс залуучуудад хандаж хэлэхэд өөрийн зорилго болоод юу хүсэж байгаагаа тодорхойл, түүндээ яаж хүрэх арга замыг хай, .

    Дархадын нутагт сэтгэл догдлуулсан үйл явдал их болдог 

  -Хамгийн сүүлд хаашаа аялсан бэ?

Оюутнууд зөвхөн их сургуулийнхаа хичээлийг хийгээд явах биш, хичээлийнхээ хажуугаар сайн дурын байгууллага, оюутны байгууллага, өөрийгөө хөгжүүлэх клубуудэд явах хэрэгтэй

-Монголчууд гадагшаа аялах их сонирхолтой байдаг. Магадгүй хэл соёл сурах ч юмуу өөр өөр зорилготой байдаг байх. Сүүлийн жилүүдэд дотоодын  аялал жуулчлал хурдацтай хөгжиж байна. Энэ нь зам харилцаа өндөр хөгжиж холын зам саад тотгоргүй болж байгаатай ихээхэн холбоотой байх. Тухайн хүн хүссэн л бол ямар ч машинтай аялж болохоор болсон цаг үе. Тухайлбал, баруун аймгуудын зам засмал, тав тухтай болсон.

. Мөн инстаграм хуудсаараа дамжуулж олон түмэнд байгалийн сонин тогтоц, үзэсгэлэнтэй газруудын зураг оруулдаг. Аялж явахдаа тухайн нутгийн малчин айлаар ороход сайхан сэтгэгдэл, мэдрэмж төрүүлдэг. Хамгийн сүүлд би Хөвсгөлийн тайга руу явсан. Нэг их олон хүн ийшээ явдаггүй байх.  . Тийшээ сонирхоод очоод үзвэл сэтгэл догдлуулсан үйл явдал ихээхэн болдог.

          Залуучууд өөрийн гэсэн хуримтлалтай болох хэрэгтэй

-Танд аялалаас өөр хобби байдаг уу?

-Би байгальд амьтай. Ууланд алхах дуртай, ширээний теннис тоглох сонирхолтой. Алхах, уулын орой харах нь нүдний хараанд маш сайн. Улаанбаатар хотын орчимд дөрвөн ханын дунд ойрын юм их харснаар нүдний хараа их мууддаг. Мөн багаасаа ном унших дуртай хүүхэд байсан. Хүүхэд байхдаа сонирхолтой ном түүж уншдаг байсан бол сүүлийн үед өөрт хэрэгтэй ном хайж уншдаг болсон. .

-Сүүлийн үеийн залуучуудыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Оюутнууд зөвхөн их сургуулийнхаа хичээлийг хийгээд явах биш, хичээлийнхээ хажуугаар сайн дурын байгууллага, оюутны байгууллага, өөрийгөө хөгжүүлэх клубуудэд явах хэрэгтэй. Мөн залуучууд цаг баримталж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ дутагдлаасаа шалтгаалаад гадны орны байгууллагад гологдох асуудал гардаг. .

 

                                                                                                                Ярилцсан: Д.Болор-Эрдэнэ

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.