СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүнсний ногооны үнэ буурчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Энэ сарын эхний хоёр долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 6210, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 7690 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай, цул мах тус бүр 20-50 төгрөгөөр буурчээ.

Тэгвэл үхрийн мах “Хархорин” захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, “Меркури” захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр зарагдаж байна.

“Алтан тариа” савласан  дээд нэг кг гурил 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөгөөр худалдааж байгаа юм. “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр захуудад зарж байгаа бол супермаркетуудаар 1210 төгрөгөөр борлуулж буй аж.

Хүнсний ногоо нэг хэсэг тэнгэрт хадсан бол шинэ ургац худалдаанд гарснаас хойш  үнэ буурч лууван 1100, байцаа 1165, хүрэн манжин 1415 төгрөгөөр худалдаалж байгаа гэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.