Сургалтын төлбөрөө хуванцар хаягдлаар төлдөг сургууль

 

Нигерийн Лагос хотын ядуусын хороололд амьдардаг 32 настай Ориола Олувасейи дөрвөн хүүхдийн ээж. Тэр өдөр бүр худалдааны төв бүхий гудамж талбайгаар явж хуванцар хогийн савнуудыг цуглуулдаг. Бүхэл өдөржин цуглуулсан хуванцар савнуудаа тэр найман настай Ребекка охиныхоо сурдаг Мориц олон улсын сургуульд тушаадаг байна.

Олувасейи хуванцар хог хаягдлыг сургуульд тушааснаар охиныхоо сургалтын төлбөрийг бага багаар төлж байгаа юм. Ребеккагийн сургууль жилд 18,000 найра буюу ойролцоогоор 50 ам.долларын төлбөртэй. Гэр бүлээ тэжээж амь зуухын хажуугаар суралтын төлбөрт илүүчлэх мөнгө заримдаа үлддэггүй. Тиймээс цуглуулсан хуванцар хаягдлаа тушааж төлбөрийг нь хөнгөлдөг байна.

Мориц олон улсын сургууль Африкийг цэвэрлэх санаачилга төрийн бус байгууллагатай хамтран ажилласнаар сургалтын төлбөрийн оронд хуванцар хог хаягдал хүлээж авдаг болжээ. Ингэхдээ 200 кг дахин боловсруулах боломжтой хуванцар савнууд 4,000 найра буюу 11 ам.долларыг сургалтын төлбөрөөс хөнгөлдөг.

Ребеккагийн ээж өнгөрсөн жилээс хойш энэ хөтөлбөрт оролцож эхэлснээр сургалтын төлбөрт зориулдаг байсан мөнгөөрөө хүүхдүүддээ хичээлийн цүнх, шинэ гутал, хэрэгцээтэй ном дэвтрийг нь худалдаж авч өгчээ.

 

recycle pay nigeria 2

 

Хуванцар хог хаягдлаараа дэлхийд 11 дүгээрт ордог. Энэ нь хүрээлэн буй орчны аюул төдийгүй иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах хүчин зүйл юм. Африкийг цэвэрлэх санаачилга хөтөлбөрийн хүрээнд Лагос хотын таван сургуулийн 1,000 хүүхдийн эцэг эх хуванцар хаягдлаар сургалтын төлбөр төлж байна.

 

558b9b378641942f79285870271c66a0

 

Лагос бол дэлхийн хамгийн ядуу буурай нийслэлүүдийн нэг. 87 сая гаруй хүн амын тэн хагас нь хоногт 1,9 ам.доллараас бага өртгөөр амь зуудаг. НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас ядуурлаас болж тус улсад 10,5 сая хүүхэд сургууль завсардаж байна гэжээ.

 

5d03bc066fc920002a6dd197 750 5631

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.