Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярыг ажлаас нь чөлөөлжээ

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, оронд нь Д.Дамдинцэрэнг томилжээ.

Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байсан. ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай юм

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.