- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн KFC-ийн зайсан дахь салбараас энэ сарын 8-12-ны хооронд үйлчлүүлсэн иргэдээс хоолны хордлого аван ХӨСҮТ-д хандаад байгаа билээ.
Манай сурвалжлах баг ХӨСҮТ-ийн төвд очиход гэдэсний халдварын хүлээн авахаар ороход эмч нар “KFC-ээр хордсон уу" хэмээн шууд асууж байсан юм. Нэлээн зовиуртай жирэмсэн эмэгтэй нөхөртэйгээ орж ирсэн бөгөөд KFC идээд хордлого өгчихлөө, жирэмсэн байсан бие их муу байна хэмээсэн юм.
ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар гэдэсний халдвараар өвчилсөн иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байлаа
Өнөө өглөөний авсан мэдээллээр ХӨСҮТ-д гурваас 52 настай 30 гаруй хүн хэвтэн эмчлүүлэн одоогоор биеийн байдал сайжирч байгаа бөгөөд эмчилгээ, оношлогоо, хэвтэн эмчлүүлэх ор хангалттай байгааг албаны хүн хэлэв.
ХӨСҮТ-д ойр ойрхон усархаг гүйлгэх, бөөлжих, дотор муухайрах, өндөр халуурах эмнэлзүйн шинжтэй иргэд хандаж байгаа юм. Гэдэсний халдвар хүндэрвэл өөрсдийнхөн нь эрүүл мэндэд эрсдэлтэй бөгөөд дутуу эмчилвэл эрүүл нян тээгч болдог учраас эмнэлэгт хандан бүрэн гүйцэт эмчлүүлэх хэрэгтэйг эмнэлгийн байгууллага зөвлөж байна.
Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 9-11-ны өдрийн хоол болон бусад дээжүүдээс нийт 74 сорьц аван шинжилж байгаа гэнэ.
Энэ сарын 18-нд буюу ирэх даваа гарагт юунаас болж олныг хамарсан хоолны хордлого гарсныг тогтоох бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн KFC бусад салбарыг хянан шалгах эсэхийг тогтоох юм
Хан-Уул дүүргийн прокурарын газраас зайсан дахь KFC салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээг авсан. Түүнчлэн НМХГ-аас зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1:8 заасны дагуу зайсан дахь KFC салбарт зөрчлийн хэрэг нээн ажиллаж байгаа гэнэ.
Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар энэ сарын 18-нд буюу ирэх даваа гарагт юунаас болж олныг хамарсан хоолны хордлого гарсныг тогтоох бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн KFC бусад салбарыг хянан шалгах эсэхийг тогтоох юм байна.