Нийгмийн халамж, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмжээ
Монгол Улсын Засгийн газраас хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 174000 төгрөг, сар бүр олгодог асаргааны тэтгэмжийн хэмжээг 76000 төгрөг болгож тус тус нэмэгдүүлсэн.
Тэгвэл нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны дараах тэтгэмжийг олгож эхэлсэн байна.
- Ахмад настны нийгмийн халамжийн тэтгэвэр
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр
- Тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэл насны хүүхдэд олгох тэтгэвэр
- Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэвэр
- Одой иргэний тэтгэвэр
- Эмнэлгийн хяналтанд байдаг байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох тэтгэмж
- Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэний тэтгэмж
- Бүтэн өнчин хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд олгох тэтгэмж
- Ганц бие ахмад настан болон ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэний тэтгэмж
- Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмж
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусламж, хөнгөлөлт, Алдар цолтой ахмад настанд олгох нэмэгдэл, тусламж хөнгөлөлтүүд, жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж зэрэг нийгмийн халамжийн бусад үйлчилгээг холбогдох хууль, журмын дагуу хоёрдугаар сарын 20-ны өдрөөс хойш олгогдох гэнэ.
Төрийн банкаар нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг иргэдийн хувьд тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, иргэний үнэмлэхээрТөрийн банкны дурын салбараас халамжийн мөнгөө авч болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.