Г.Занданшатар: АН-ын бүлгийн дэд дарга Я.Санжмятав орноосоо босоорой!

 

УИХ-ын нэгдсэн чуулган дөнгөж 54,7 хувийн ирцтэйгээр өнөөдөр эхэллээ.

Хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатар чуулганы хуралдаандаа ирээгүй гишүүдийн нэрсийг дуудаж хуралдаандаа ирэхийг сануулсан юм.

Тэрээр, "УИХ-ын залуу гишүүд орноосоо босоорой! АН-ын бүлгийн дэд дарга Я.Санжмятав орноосоо босоорой!" гэх мэтээр уриалав.

Ингээд чуулган хэлэлцэх асуудалдаа орж гишүүд үг хэлж байна. Чуулганы хуралдаанд хамгийн түрүүнд үг хэлсэн Л.Болд гишүүн:

"АН-ынхан чуулганд бойкот зарлаж байна. Ингэх хэрэггүй" хэмээн онцолсон юм. Мөн тэрээр гэсэн юм.

Өнөөдрийн чуулганаар:

1.Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4. “Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5. Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалт зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Харин хэлэлцэх асуудлын жагаалтад Засгийн газрын сайд нарын томилгоог оруулаагүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.