Хөдөлгөөн үүсгэн байгуулагчид нь “цойлдог” МАН дахь хөдөлгөөнүүдийн товчоон

 

.

АН ч дотоод шүүмжлэлд дургүй болоод байгаа нь Ерөнхий сайд асан Р.Амаржаргал намаасаа хоёр удаа хөөгдсөнөөс харагддаг. Сүүлийн үед АН гишүүдээ хөөж туух нь энгийн үзэгдэл болоод байгаа.

Хатуу хайрцагласан бодлоготой гэгддэг МАН-ын хувьд ч дотоод ардчилал ихтэй. Үе үе намаа аврах, шинэчлэх хөдөлгөөн үүсэх ба онцлог нь АН-аас хөөгдсөн улс хэн ч биш болдог бол МАН-д үүссэн хөдөлгөөн бүр удирдагчдаа улстөрийн хамгийн дээд тушаалд нь аваачдаг зүй тогтол бий болоод удаж байна.

 

Зүүний хүчний холбооноос Монгол улсын Ерөнхий сайд, намын даргад

Хүүк

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүнтэй илэн далангүй харьцаж чаддаг, хүн татах увьдас байдаг. Тэрээр ямар ч хүнтэй хэл амаа амархан олдог. Ямар ч хүнийг амархан өөртөө татдаг. Уулзсан эрчүүд нь түүнтэй адил түс тас, шулуухан, нуруутай байхыг хүсэж эхэлдэг бол эмэгтэйчүүд нь ийм нөхөртэй, найз залуутай байхсан гэж хүсдэг гэдэг юм билээ.

. Энэ холбоонд НАМЗХ-ныхон ч ордог, 40-өөс дээш насны гишүүд ч багтдаг.

2016 оны 12 сард Чингис зочид буудалд зохиогсон Зүүний хүчний холбооны шинэ жилээр “2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагана”, “Тэр тэр тийм албан тушаалд очно”  гэхчлэн улс орны ирээдүйн зураглалыг 2020 он дуустал зурчихсан, баяр хөөрөө багтаан ядаж байсан гэдэг. Тэдний зураглалаар бүх зүйл болж, Засгийн газар унаж, өдгөө тэрээр намын дарга, Засгийн газрын тэргүүний алба хашиж байна. Цаашид ч энэ холбооны хүчээр У.Хүрэлсүх гэдэг хүн түүхэнд нэрээ улам тодоор үлдээнэ гэсэн таамаг бага багаар биелсээр байгаа.  

 

Г.Занданшатарын байгуулсан хөдөлгөөн

1457577842 c05258eeaa65e8b1original

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан тэрээр 2012 оны сонгуульд өвдөг шороодонгуутаа АНУ руу “Зөвлөлдөх ардчилал судална” хэмээн явсан. Энэ зууртаа Нэг Монгол ТББ-ыг байгуулж “Нэг Монгол нэг зүгт” хэмээн уриалж, зөвлөгөөн, уулзалт хүртэл чамгүй зохион байгуулсан. .  

 

Генсекийн байгуулсан “Шинэчилье” хөдөлгөөн

527 1382584782940fd68149bc365ebig

ба “Манай хөдөлгөөний зо­­рилго бол хэн нэг хүн, тодорхой улстөрчийн эс­рэг чиглээгүй, ер нь МАН нь үзэл баримтлал, үйл ажиллагааны хувьд шинэч­лэгдэж, цаашдаа хүч­тэй сөрөг хүчин болохын тулд зайлшгүй шинэчлэл хийгдэх шаардлагатай бол­жээ гэж үзсэний үндсэн дээр нэгдэцгээсэн” гэж хөдөлгөөний зорилтоо ярьж байсан нь цагаан дээр хараар үлджээ.

. Энэ хөдөлгөөнийг Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар байгуулсан байдаг. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ энэ хөдөлгөөнтэй хөдөлгөөнгүй өөрийн гэсэн “хүрээлэн”-гээр хөдөлдөг хүн юм.

 

Судалгааны байгууллага нэртэй Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл

TAIZ0002

Харвардын “хурдавчилсан дамжаа” дүүргэж ирсэн Л.Оюун-Эрдэнэ 2015 онд “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэн гэгчийг байгуулсан. 2016 оны сонгуулийг угтаж байгуулсан энэхүү хүрээлэндээ өдгөө улстөрд хамтран зүтгэж байгаа олон хүнийг гишүүнээр элсүүлсэн. Тухайлбал, МАН-ын енбд Д.Амарбаясгалан тус хүрээлэнгийн дэд тэргүүнээр ажиллаж байсан билээ. Энэ нь бодлого боловсруулах зорилготой мэт наанаа харагдавч цаанаа бол бүлэглэл үүсгэх, өөрийн хүрээллийг бий болгох, МАН доторхи нэгэн хөдөлгөөн болж байсан нь цаг хугацааны явцад тодорхой болоод байгаа. Энэ хүрээлэн гэгч нь Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс буусны дараа идэвжинэ гэсэн яриа байдаг юм билээ.

 

Сонгуулиар байгуулагдсан хөдөлгөөн

1530256402 32177

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр “Монголоос аваръя” гэдэг хөдөлгөөн байгуулагдсан ба ерөнхий зохицуулагчаар МОХ-ны гэгдэх Б.Ганхуяг ажиллаж байв. МАН доторх хөдөлгөөн удирдагчдадаа ээлтэй байдаг зарчмаар тэрээр өдгөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал болоод байгаа билээ.

 

Ж.Мөнхбатын байгуулсан отгон хөдөлгөөн  

712 15456152406e348016f476526b082775c135be50d2612b7ec1

. Түүнийг дэмжиж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар ирсэн байна лээ. Хөдөлгөөн, хөдөлгөөн үүсгэгчдээ хөөддөггүй ёсоор энэхүү хөдөлгөөн Ж.Мөнхбатад ээлээ өгөх нь гарцаагүй юм.

Учир нь МАН хөдөлгөөнөөс айдаг. Дотооддоо хагарахаас эмээдэгт ажээ. Иймээс хөдөлгөөн үүсгэсэн бүхэн дээш “цойлсон” байх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.