Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Ерөнхий захирал хатагтай Жан Бийглийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны үр дүн, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явц болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Цаашид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд, өсвөр үеийнхний эрхийг цахим орчинд хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, иргэдийн эрхийг хамгаалах, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудаа хамтран үргэлжлүүлэхээр боллоо.
 
Монгол Улс 2015 онд тус байгууллагад гишүүнээр элссэнээс хойш 15 гаруй төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, хууль зүйн туслалцаа, хохирогчдод үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж ирсэнд гүн талархал илэрхийлье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.