Дээрэмдэх гэмт хэргийн илрүүлэлт, эрэн сурвалжлах ажиллагааг эрчимжүүлж байна

Дээрэмдэх гэмт хэргийн илрүүлэлт, эрэн сурвалжлах ажиллагааг эрчимжүүлж байна

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгаас дүүргийн Прокурорын газартай хамтран дээрэмдэх гэмт хэргийн илрүүлэлт, эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг олж тогтоох, удаашралтай шалгагдаж буй хэргүүдийг шийдвэрлэх чиглэлээр эрчимжүүлсэн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

2026 оны эхний долоон сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан 35 этгээдийг олж тогтоон, холбогдох ажиллагааг явуулсан бол үлдсэн 6 этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Үүнд:

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх;

Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ олон нийтийн газраар зорчихгүй байх;

Оройн цагаар ганцаараа зорчихдоо сонор сэрэмжтэй байх;Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах.

Иргэдийн сонор сэрэмж, оролцоо нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.