Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байна

Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байна

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

9597105d5a3c440282cb339b14a480cd

Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багануур дүүргийн гуравдугаар хороонд хэрэгжүүлж буй 280 хүүхдийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийт 5000 ам метр талбайд хэрэгжиж буй тус барилга нь А, Б, В блоктой бөгөөд зоорьгүй, хоёр давхар барилга юм. Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажил үргэлжилж байна. Уг барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.