Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаярын цалинг гурван сарын турш 30 хувиар хасав
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаярт хариуцлага тооцож, цалинг нь гурван сарын хугацаанд 30 хувиар бууруулах арга хэмжээ Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат авчээ. Тэрбээр цахим орчинд дуучин Б.Амархүүг "хар тамхичин" хэмээсэнд олон нийт дургүйцэж, хүний эрх зөрчсөн хэмээн үзээд байгаа юм.
Уг маргаан нь 2026 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн юм. Дуучин Б.Амархүү 21 аймгийг хамарсан аялан тоглолтынхоо хүрээнд Увс аймгийн "Ойрад" театрт очих үед гэрэл, дууны техникчид ажилдаа ирээгүй зэрэг хүндрэл гарчээ. Дуучин залуу театрын удирдлагуудын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлийг шүүмжилж цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Дуучны гомдлын хариуд Засаг даргын орлогч С.Анхбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Хар тамхичинг үзэхгүй байх нь зөв. Яах гэж цаг гаргаж өгдөг юм. Зарим зүйлийг бид жигших хэрэгтэй. Хар тамхичинд цаг гаргаж өгсөн театрын удирдлагуудтай хариуцлага тооцно" хэмээсэн юм. Дээрх үйлдэл нь иргэдийн дунд маргаан дэгдээж, улмаар Хүний эрхийн үндэсний комиссоос түүний үйлдлийг хүний эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн дүгнэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.