УГЗ, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар таалал төгсжээ
Төрийн шагналт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар таалал төгсөж, Монголын соёл, урлаг, утга зохиолын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Шагдарсүрэнгийн Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, одоогийн Алтанширээ суманд төржээ. Бага залуу насаа Алтанширээ суманд өнгөрүүлж, 1977 онд Улсын Багшийн Их Сургуулийг төгссөн. 1970 оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлжээ.
"Дугуй хээтэй наадам" (1973 он), "Домгийн өглөө" (2002 он) номууд туурвисан. "Надаар тоглосон хайр" зэрэг арав гаруй жүжиг бичиж, тайзнаа тавьсан. Рок, попын олон зуун хит дууны шүлгийг бичсэн төрмөл авьяаслаг эрхэм юм.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.