“365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээ болов
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээ болов.
Энэхүү арга хэмжээг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр үг хэлэв. Мөн НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн хүүхдийн асуудал бус эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч гээд бүхий л хүчин зүйлээс хамаардаг тул хамтын оролцоо чухал гэдгийг онцоллоо.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой сүүлийн үеийн тоон мэдээлэл, энэ төрлийн хэрэгт холбогдсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх, цаашид гарах хор уршгийн талаар сурагчдад мэдээлэл өглөө.
Үүний дараа реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гаргасан уран бүтээлээ толилуулж, сурагчдад нэгнээ хайрлах, хүндлэх, хэл амаар доромжилж, дээрэлхэхгүй зөв хүүхэд байхыг уриаллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн ЕБС-ийн 400 гаруй сурагч, багш, нийгмийн ажилтнууд оролцлоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.