🔴С.Амарсайхан: Монголын томоохон улс төрчидтэй нэр холбогдсон Эпштейний асуудлаар ажлын хэсэг байгуулна

AI хөрвүүлсэн
🔴С.Амарсайхан: Монголын томоохон улс төрчидтэй нэр холбогдсон Эпштейний асуудлаар ажлын хэсэг байгуулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нийгэмд эргэлзээ, айдас төрүүлж буй мэдээллүүдийн үнэн бодитой эсэхийг тогтоох, цахим залилан, хүн худалдаалах болон хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж байгаа талаар мэдэгдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:

-УИХ-ын Байнгын хорооны хуралдааны үеэр энэ талаар хөндөж, олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж, айдас хүйдэс дагуулсан, үнэн худал нь мэдэгдэхгүй асуудлууд дээр бид ажлын хэсэг байгуулж, эцэслэн тодорхой болгохоор зорьж байна. Зөвхөн нэг асуудал бус, улс төрийн талцал дагуулсан, улс орны гадаад харилцаа, нэр хүнд, дотоод нөхцөл байдал болон нийгмийн уур амьсгалтай холбоотой маш олон асуудал яригдаж байна.

Ирээдүй хойч болсон хүүхэд залуучууд, иргэдийн оюун санаа, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхүйц мэдээллүүд асар ихээр түгж байгаа тул мэдээллийн үнэн бодитой эсэхийг тогтоох шаардлагатай.

Шинээр байгуулагдаж буй тус ажлын хэсэг нь зөвхөн худал мэдээллийг шалгаад зогсохгүй цахим залилан, хүн худалдаалах гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийгэмд сөрөг үр дагавар үүсгэж буй асуудлуудыг цогцоор нь шалгаж, тодорхой болгоно. 

Хууль, шүүхийн байгууллагаар эцэслэн нотлогдоогүй, батлагдаагүй асуудал дээр хэн нэгнийг хардаж үгүйсгэх, улстөржиж болохгүй. Улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцдаг бодлогын яамны хувьд Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох хууль сахиулах байгууллагууд эдгээр асуудалд онцгой анхаарал хандуулж, чимээгүй өнгөрч болохгүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.