УИХ-ын дэд ажлын хэсэг ахмадын эмнэлэгт ажиллажээ
УИХ-ын даргын А/95 дугаар захирамжаар байгуулагдсан “Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, эрүүл мэндийн болон цогц тусламж үйлчилгээний асуудлаар” санал, дүгнэлт боловсруулах дэд ажлын хэсэг Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэгт ажиллалаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Эрүүл мэндийн яамны төлөөлөл, Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Геронтологийн үндэсний төв, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон ахмадын төлөөллүүд оролцсон байна.
Уулзалтын үеэр:
~Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт
~Эрүүл мэндийн даатгалын сангаас ахмад настанд үзүүлж буй тусламж, үйлчилгээний хүртээмж
~Ахмадын эмнэлгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудал зэрэг сэдвүүдээр холбогдох байгууллагууд мэдээлэл танилцуулж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Ажлын хэсэг цаашид ахмад настанд чиглэсэн бодлого, үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.