Хошорюү С.Бямбасүрэн аварга ганцаараа качикоши хийлээ
Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн найм дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Найм дахь өдрийн барилдаанд дээд зиндаанд нэг ч унаагүй тэргүүлж буй Ёкозүна Хошорюү С.Бямбадорж аварга Гонояамагаар ээлжит даваагаа авч качикоши буюу 50 хувийн амжилтаа үзүүллээ. Харин аваргатай хүч үзсэн Гонояама өвдөг шороодсоноор найман унаатай болж энэ башёд качикоши хийх боломжгүй боллоо. Тэгвэл аваргын араас долоо даваа, нэг унаатайгаар Ёкозүна Оносато, маэгашира эрэмтэй барилдаж буй Шодай, Таканошо нарын гурван бөх нэхэж байна.

Найм дахь өдрийн барилдаанд дээд зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүд дараах барилдааныг хийлээ.
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /8-0/ - Маэгашира /3/ Гонояама /0-8/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /4-4/ - Маэгашира /4/ Вакамотохару /6-2/
Маэгашира /1/ Тамаваши Б.Мөнх-Оргил /3-5/ - Комүсүби Аонишики /6-2/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /5-3/ - Маэгашира /9/ Мидорифүжи /2-6/
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /4-4/ - Маэгашира /10/ Дайейшо /2-6/
Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.