Монгол бөхчүүд жигд сайн барилдаж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн зургаа дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

6a1c70138c9e46f8943bfb08ce23b10c

Зургаан өдрийн дараах байдлаар Ёкозүна Хошорюү С.Бямбадорж нэг ч унаагүйгээр башёг ганцаараа итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна. Түүний араас Ёкозүна Оносато нарын найман бөх таван даваа, нэг унаатай явж байна.

Аки башёгийн зургаа дахь өдрийн барилдаанаас монголын сумо сонирхогчдын анхаарлын төвд хоёр монгол бөхийн учраа буюу Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын барилдаан оргил барилдаан нь байсан болов уу. Энэхүү барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил туршлага заан давлаа. 

Зургаа дахь өдрийн барилдаанд дээд зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүд дараах барилдааныг хийлээ. 

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /6-0/ - Маэгашира /2/ Охо /2-4/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /4-2/ - Маэгашира /1/ Тамаваши Б.Мөнх-Оргил /3-3/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /3-3/ - Маэгашира /8/ Ура /5-1/
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /3-3/
- Маэгашира /5/ Ичияамамото /2-4/

Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.