ШШГЕГ-ын нэр бүхий албан тушаалтан төрд хохирол учруулсан гэх утга бүхий мэдээлэл сүүлийн үед гарч эхэлсэн. ШШГЕГ-аас “Олон овоот гоулд” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлд 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж.
ШШГЕГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Даваасүрэн:
-"Олон овоот гоулд" ХХК-иас тодорхой мөнгө хөрөнгийн гаргуулж, банкны эрх хүлээн авагчид олгох гүйцэтгэх хуудсыг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, түүнийг үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг.
Тус хэрэг нь 2016 онд дээд шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн иргэний хэрэг байдаг. Улсын дээд шүүхийн 853 дугаар тогтоолд “Олон овоот гоулд” ХХК-д тодорхой мөнгө хөрөнгийг гаргуулж, банкны эрх хүлээн авагчид олгох, төлбөр гаргуулахдаа Иргэний хуулийн 153, 175 зүйл, Ашигт малтмалын 52 дугаар зүйл заалтыг үндэслэн тухайн барьцааны зүйлээс төлбөр гаргуулахыг дурьдсан шийдвэр байдаг. Барьцааны тусгай зөвшөөрлийг шууд шилжүүлэх талаар огт заагаагүй. Төлбөр гаруулах ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд зайлшгүй хуульд заасан процесс ажиллагаанууд хийгдэх ёстой.
ШШГЕГ-ын ШГА-ны дотоод хяналтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд
-“Олон овоот гоулд” компани 100 гаруй тэрбум төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр бий. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагчаар н.Энхтөр гэх хүн томилогдсон байдаг. Өв залгамжлалын эрх үүсээгүй нэг жилийн хугацаа өнгөрсөн байсан. Энэ хугацаанд 44 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалсан хэдий ч одоо зөвхөн найман ширхэг нь үлдсэн байсан. Банк дундын барьцааны зүйл болох хүчинтэй үлдсэн найман ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэн өгөх албан бичиг явсан байдаг.
Өнөөдөр бид хуульд заасан үндэслэл, журмын дагуу ард иргэд болон олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу биелүүлж ажиллаж байна. Иргэн, хуулийн этгээдийн төлбөрийг барагдуулах үүргийн хүрээнд тогтоол гарсан бөгөөд ажлын хэсэг энэ асуудлыг шалгаж, нас барсан иргэний өв залгамжлах эрх нээгдээгүй байхад төлбөр авагч ганцхан хадгаламжийн эрх хүлээн авагчид шилжүүлсэн нь хууль бус болохыг тогтоосон. Иймээс бусад төлбөр авагчийн эрх ашиг зөрчигдөж, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэн ажлын хэсэг 100 хувийн саналтайгаар дүгнэлт гаргасан. Үүний дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 9 сарын 26-ны өдрийн “0:03 дугаар тогтоол” батлагдсан.
Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх алба нь мэргэжлийн удирдлагаар хангагдаж, байнгын хяналт тавин ажиллаж байна. Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг төр өөрөө хамгаалан биелүүлж байгаа.
Хэн нэгэнд давуу эрх олгохгүй, төрийн албан тушаалтнууд хууль бус шийдвэр гаргавал эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. Мөн энэхүү асуудлын хүрээнд АТГ болон мөрдөн байцаах байгууллагаас шалгалт явагдаж байгаа бөгөөд иргэний болон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн “Минерал эксплорэйшн фандинг” компаниас зохион байгуулалттайгаар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх үйлдэл гаргаж, төрийн албан тушаалтны нэр төрийг гутаан доромжилж байгаа үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Бид энэ асуудлыг холбогдох байгууллагад шалгуулж, хууль ёсны дагуу шийдвэрлүүлэх болно.
Шүүхийн шийдвэрийн дагуу "Дархан Энерго" компанийн 4.3 тэрбум төгрөгийн нэхэмжлэл, нийгмийн даатгалын 700 гаруй сая төгрөгийн төлбөр амжилттай барагдуулсан. Тиймээс нийт 5 гаруй тэрбум төгрөгийг төлж барагдуулсан.
Өв залгамжлалын эрх нь иргэний хуулиар жил өнгөрсний дараа нээгддэг бөгөөд талийгаач 2023 оны 3 сарын 1-нд нас барсан тул өв залгамжлалын асуудал удааширсан. Нотариатаар өв залгамжлалын гэрчилгээ олгоход саад гарч байсан ч бид төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.
“Олон овоот гоулд” ХХК нь 2022 онд нас барсан хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2024 оны 9 сарын 27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор эрх залгамжлагч тогтоогдсон байна. Хадгаламж банк 45 тэрбумын авлагатай, өөр олон газраас өр барагдуулах ажлыг хийж хэрэгжүүлээд явж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
монголбанкнб энхжинг шалгаачээ
монголбанкны энхтөр энхжин банкны холбооны амар 3 ыг атг шалгах хэрэгтэй байна