?А.Ариунзаяа: 40-өөс дээш цаг тасалсан УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох хуультай
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хуралдааны үеэр гишүүдэд хандан “УИХ-ын гишүүдийн талаар нийгэмд үүсэж буй аливаа сөрөг сэтгэгдэлд гишүүд дүгнэлт хийж, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй” гэдгийг хэлсэн. Ингэхдээ гишүүдийн чуулганы хуралдаанд оролцсон ирцийг дурдаж, арга хэмжээ авах талаар хэлсэн.
Намрын чуулган хааж, гишүүдийн ирцийн нэгдсэн дүн мэдээ гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдана.
УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй бол тухайн өдрийн цалинг олгодоггүй. Ёс зүйн дүрмээрээ тухайн жилдээ чуулганы хуралдаан болон байнгын хороодын хуралдааныг хүндэтгэх шалтгаангүй тасалж, нийт тасалсан хугацаа ажлын тав хоногоос хэтэрсэн бол дараах арга хэмжээг авна.
- Сануулах
- Уучлалт гуйлгах
- Цалингийн шийтгэл оногдуулах
Бүтэн сарын цалинг 20 хувиар, 6 хүртэлх сараар бууруулах арга хэмжээ авах эрх нь Ёс зүй дэгийн байнгын хороонд байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.