?LIVE:Богд уулыг нүхэлж, нийслэлийг Төв аймагтай холбосон нүхэн гарц, гүүрний ажилд 700-800 сая ам.доллар зарцуулна
Богд уулыг нүхэлж, нийслэлийг Төв аймагтай холбосон нүхэн гарц, гүүрний ажилд 700-800 сая ам.доллар зарцуулах урьдчилсан тооцоолол гарчээ.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-2025 оныг Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн дэд бүтцийг сайжруулах жил болгон зарласан. Иргэдийн тухайд Богд уулын нүхлэх л гэдэг зүйл яриад байгаа болохоос эдийн засгийн үр өгөөжийг нь огт тооцоолж үзэхгүй байна.
Манай Улаанбаатар хот зүүн баруун тийшээ хоёрхон гарцтай. Дахин нэг гарц нэмэх талаар л ярьж байгаа. Хандгайтаас Богд уул, Төв аймаг, Хөшигтийн хөндийн нисэх буудал гэж явах хурдны зам байх юм.
Одоогийн байдлаар тус хурдны замыг Их тэнгэр, Бага тэнгэрийн дундуур гэж тооцоолж байна. Тодруулбал, шинээр ган татлагат гүүр барьж Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун булангаар орж ирээд Маршалын гүүрийн замыг өргөтгөөд Имарт дэлгүүрээр нийлнэ. Нөгөө урсгал нь Цэцэрлэгт хүрээлэнгийнхээ зүүн талаар гараад Дүнжингаравын гармаар Сансар руу яваад Дамбадаржаа руу чигээрээ гарна гэсэн үг.
Судалгааны ажил, зураг төсвийг хийж л байна. Замын өртөг тусдаа гүүр, тунелийг 700-800 сая ам.долларт хийнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргасан байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.