Хөвсгөл аймагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт өчигдөр /2025.01.03/ 21 цаг 58 минутад 3,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 

Газар хөдлөлт Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 82 км-т, Тосонцэнгэл сумын төвөөс хойд зүгт 18 км-т, Улаанбаатар хотоос 712 км-т болсон байна.

Газар хөдлөх үеэр иргэдэд тэнгэр дугарч буй мэт нүргэлсэн чимээ сонсогдож, чичирхийлэл  хүчтэй мэдрэгдсэн байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 3,5 магнитудаас дээш нийт 19 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл, 3,5 магнитудаас доош 6170 чичирхийлэл бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.