СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Н: Миний хүүг хахаж биш ужиг өвчний улмаас нас барсан гэлээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 долоо хоногийн өмнө

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024.10.28-ны өдөр 16 цаг 03 минутад “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт нэг нас 2 сартай эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ.

Өнөөдөр талийгаач хүүгийн ар гэрээс хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

Талийгаач хүүгийн ээж Д.Нандинболор:

-Миний хүү тухайн өдөр 15-16 цагийн орчимд эндсэн. СХД-ийн нэгдсэн эмнэлэг дээр түргэний машинаар хүргэгдэж очихдоо л амьсгал хураасан очсон. Багш нь анх "Ээж нь мөн үү? Хүү чинь унтаж сэрэхдээ царай нь сонин байсан. Бид аваад эмнэлэг рүү явж байна" гэсэн. "Яасан юм бэ?" гэхэд "Мэдэхгүй ээ эгч ээ. Хоолоо идэж байгаад унаад, унтсан байсан. Би өлгийдөж аваачаад орон дээр нь тавьсан" гэсэн. Би хүүгээ хордлогод орчихож л гэж бодож очсон. 

Өнөөдөр шүүх шинжилгээний хариуг танилцууллаа. Миний хүүг "Элэг бөөрний үрэвсэлтэй, зүрх судасны асуудалтай байсан. Хатгалгаатай байсан нь хүндрээд зүрх судас руу нь орж, зүрхийг нь хаагдуулсан байна" гэсэн дүгнэлт гарлаа.

Энэ бол ямар ч боломжгүй. Миний хүү ханиадтай байсан. Эдгээгээд цэцэрлэгт нь өгсөн. Хүү маань эв эрүүл, сав саруул хүүхэд байсан. Төрөхдөө бага зэргийн бүтэлттэй төрсөн. Гадны нөлөө орсон дүгнэлт гэдэгт би итгэлтэй байна. Өглөө 7 цагт эв эрүүл инээгээд, баяртай гээд орсон хүүхэд маань өдөр хүнд өвчний улмаас нас барна гэж байх уу? 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

золбин ардчиллыг булшилцгаая.
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ бол цэвэр үхэж далд орсон ардчиллын гай. Хариуцлагын өндөр тогтолцоотой, хариуцлага алдсан хөдөөний золбингуудыг шууд устгадаг нийгэм байгуулахгүй бол үхэр монгол пизданууд нэг нэгнээ алаад эсвэл үхэж далд орсон ардчиллын гайгаар бий болсон чөлөөт байдал нэрийн дор үхэж далд орсон хятадаас хортой хүнс авч идээд үхэж дууслаа.Тэр цэцэрлэгийн багш нэртэй хөдөөний бичиг үсэг ч мэдэхгүй золбин хулгайчууд л цохиж алсан байгаа даа. ардчилсан намыг үхэж далд орсон ардчилалтай нь даруйхан булшилж хятадаас хортой хүнс, бараа авахыг шууд хориглох хэрэгтэй. Хятадын хог зардаг дэлгүүрүүдийн татварыг 100 хувь болгож, өөрсдөө Монголдоо үйлдвэрлэл явуулж байгаа компаниудын татварыг эрс багасгах хэрэгтэй. элбэгдорж хүүрийг барьж авчраад толгойг нь тасалж хотын захад шонд өлгөж хулгайчуудад харуулах хэрэгтэй. Монгол улсын тусгаар тогтнолд заналхийлж, Монгол улсын эсрэг үйл ажиллагаа явуулбал ийм ялд унана гэж толгойных нь дор бичиж хадах хэрэгтэй.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Золбин ардчиллын гайгаар хөдөөнөөс орж ирсэн золбин хар ажилгүй гахай шиг бүдүүн, хүмүүжилгүй авгай нар энд тэнд ажилд орсон газар болгондоо гай тарьж байна ш дээ. Цайны газарт ороод бараагий нь идэж ажлаа хийхгүй цаг алддаг. Цэцрлэгт орохоороо хүүхэд зоддог муу золбингуудыг хотоос хөөж зайлуулах хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.