СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-11-09

"Интермед" эмнэлэг хакерын халдлагад өртөж, 230 000 гаруй мэдээллээ алдсан уу

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

MCS, "Шунхлай групп", "Энержи ресурс" ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан "Интермед" эмнэлгийн цахим бүртгэл, мэдээллийн санд хакерууд халджээ. Улмаар тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн нэр, регистрийн болон утасны дугаар, тус эмнэлэгт хандсан хүмүүсийн өвчний түүх зэргийг багтаасан 230 000 гаруй мэдээллийг 50.000 ам.доллараар зарна гэдгээ "Space bear" хакерын бүлэглэл мэдэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор "Интермед" эмнэлгийнхэн мэдэгдэл гаргаж, цахим халдлагад өртсөнөө хүлээн зөвшөөрч, "Системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэнд үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчиж байна. Манай инженерийн баг системийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг шуурхай авснаас гадна системийн хэвийн ажиллагааг бүрэн сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж байна. Түүнчлэн хүний хувийн мэдээлэлд хамаарах өгөгдлийг олон нийтэд задруулахаас сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.

Юутай ч "Интермед" эмнэлгийн мэдээллийн санд хакерууд халдаж олон хүний мэдээллийг хулгайлснаа баталгаажуулж зарим иргэний регистрийн, утасны дугаар зэргийг хакерууд цахим хуудсанд ил болгоод байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.