?LIVE: С.Баттулга: Соёлын ваучерыг эсэргүүцэж байгаа нь цаанаа улс төрийн том зорилготой
Соёлын сайд Ч.Номингийн багцаар хэрэгжих 18.3 тэрбумын ваучерыг соёлын салбарынхан дэмжиж байгаагаа илэрхийлж, төв талбайд мэдээлэл хийв.
Улсын филармонийн захирал С.Баттулга:
-Миний хувьд соёл урлагийн салбартаа 25 жил ажиллаад явж байна. Соёлын сайд Ч.Номингийн санал санаачилга гаргасан төслийг дэмжиж байгаа. Энэ бол зөвхөн нэг хүний санаачилга биш. Улс эх орон ирээдүйн төлөө, үндэсний хэмжээний тооцоо судалгаатай ажил юм. Бид хөрөнгө оруулалтыг барилга байшингаар зөвхөн төсөөлж болохгүй. Оюун сэтгэлгэдээ хөрөнгө оруулалт хийх ёстой.
Нийгмийн сэтгэл зүй маш тогтворгүй байна. Удаан хугацааны төлөвлөгөө тооцоололтой ирээдүй хойч үеэ гэсэн энэ ажлыг нураана гэдэг нь худлаа улс төр гэж хардаж байгаа. Монголчуудын соёл сэтгэлгээний түүх, эх хэл, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол руу нулимж байгаа зүйл. Энэ бол цаагуураа маш том өөр зорилго агуулсан байгаа. Нэг хүн эх оронч цахим орчинд буруу мэдээлэл гаргахаар түүнийг нь дагаад шуурчихдаг. Хэн нь сайд нь хамаагүй. Ч.Номин сайдын төсөв биш шүү дээ.
Өсвөр насныхан ирээдүйд итгэх итгэлгүй байна. Эх орон сөнөтүгэй гээд явж байна. Өсвөр залуу үетэйгээ ажиллая гэж байгааг эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна.
Улс төрчид дараа нь ямар алхам хийхийг мэдэхгүй байна. Гэхдээ олон нийтэд ташаа мэдээлэл өгөөд байгаа учраас соёлын салбарынхан бид ингэж гарч ирж, өөрсдөө мэдээлэл өгөх нь зөв гэж үзсэн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.