СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-04

Хогийн пункер шатаж, орон сууцнаас 25 иргэнийг гаргажээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах орон сууцанд гал гарч, 25 иргэн угаартаж болзошгүй нөхцөлд оржээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орон сууцны орцонд утаа гарч, улмаар Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиж, ажиллажээ. ОБЕГ-ын өгсөн мэдээллээр тухайн дуудлага өдрийн 11:00 цагийн үед ирсэн бөгөөд шалгалтаар тухайн орон сууцны хогийн сувагт хог шатаж байсныг тогтоожээ.

Онцгой байдлын алба хаагчид угааржилтын бүсээс нийт 17 том хүн, 8 хүүхдийг гаргасан байна. Эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа гэж мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.