Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг яллагдагчаар татав

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдод нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, нарийвчлан шалгах саналыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс НПГ-т хүргүүлжээ.

Улмаар тухайн санал нь үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталжээ. Түүнийг юм.

Монгол Улсын Засгийн газар 2015 онд “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банктай хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Тус банкны юм. Тиймээс Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард “Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, БНСУ-ын “Taihan Cable & Solution” компаниас дээрх төлбөрийг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасан. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, түүний садан төрлийн хүн гэгдэх Б.Эсболд болон “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг мөрдөн шалгаж эхэлсэн.

Энэ хүрээнд АТГ-ын Гүйцэтгэх ажлын болон Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Дэлхийн банктай мэдээлэл солилцож, төслийн гүйцэтгэгч, БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлж, “Цахим эрүүл мэнд” төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгаран, хөрөнгийг нь үр дүнгүй захиран зарцуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон юм.

Уг нь . Эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх, цахим шийдлүүдийг нэвтрүүлэх замаар энэ салбарын үйлчилгээг сайжруулах зорилготой эл төслийг хэрэгжүүлэхэд Ж.Мөнгөнсүх, Я.Энхчулуун нарын хөрөнгө оруулалттай, компьютерын программ болон техник хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Аксиссистемс” ХХК голлон оролцсон байдаг. Я.Энхчулууны хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалттай “Эрдэнэт медипас” эмнэлгийг ямар ч үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсан хэрэгт холбогдож, хилээр гарч явсан нэгэн. Ингэж шалгаж байхдаа өнгөрсөн өвөл С.Энхболдыг яллагдагчаар татах санал гаргасан ч прокурорууд хүлээж аваагүй. Харин

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.